Goldie Bayarsaikhan23.02.2014
с помощью Facebook
Энэ оросууд ер нь их сонин хүмүүс шүү. "Оройхон гараад ширүүхэн дайрдаг" гэвэл яг таарна. Ерөөсөө медаль авахгүй байсан цаначид нь дуншиж дуншиж олимп бараг дуусахын алдад гэнэт хоёр өдөр дараалаад алт авчихлаа. Нэг удаад нь бүр алт, мөнгө, хүрэл зэрэг авч байх жишээтэй. Ер нь энэ удаан эхлүүлж ширүүн дуусгадаг зан нь орос үндэстний онцлог гэх юм уу даа. Түүх нь хүртэл яг л ийм. Дэлхийн 2-р дайнд эхний хэдэн жил нь германчуудад нүдүүлж нүдүүлж нүдүүлж бараг сэхээнд орж байгаад л хөл дээрээ эргэн босч дайснаа нам дарж байх жишээтэй. Магадгүй ийм болохоор нь Орос орныг баавгайтай зүйрлэдэг юм болов уу?